ТЭЭГЧ ЭХЭЭР ТӨРҮҮЛСЭН 46 HЯРАЙ ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ, КИЕВИЙН ЗОЧИД БУУДАЛД ГАЦЖЭЭ

2020-05-15 53 0

Цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Украин хилээ хаасны уршгаар Киев хотод тээгч эхээр төрүүлсэн 46 нярай эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй зочид буудалд гацжээ.

Нутгийн олон хэвлэлээр цацагдсан энэхүү мэдээнээс үзэхэд “Хүн үйлдвэрлэгч” хочтой, тээгч эхийн Биотекском компани 46 нярайг Венец нэртэй зочид буудалд байрлуулж, асран хамгаалж буй аж. Компанийн зүгээс хүүхдийн эцэг эхчүүдэд хил хаалттай, ямар ч аргагүй үед ирэх гэж хичээх хэрэггүй, эмнэлгийн ажилчид хүүхдүүдийг тогтмол хооллож, цэвэр агаар амьсгалуулж байгаа учир санаа зоволтгүй хэмээн хэлсэн байна.

Хүүхдүүдийн эцэг эхчүүд АНУ, БНХАУ, Британи, Герман болон өөр орны иргэд гэнэ. Биотекскомын цацсан бичлэг цахим орчинд хурдан тарж хүүхдийн эрхийг хамгаалагч Людмила Денисовад хүрчээ. Тэрбээр “Тээгч эх хөлслөх нь дээд зэрэглэлийн, өндөр ашигтай бизнес үйлчилгээ хэдий ч зарим талаар хүүхдийн эрхийг зөрчиж байна” хэмээх байр суурь илэрхийлэн “Засгийн газар иргэдээ хангалттай хамгаалж чадахгүй байна. Украины хувьд өөрийн иргэдээс төрж буй хүүхдүүдийг гадагш нь зүгээр өгөөд явуулж байгаа нь буруу” хэмээн ярьжээ.

Тээгч эхээр хүүхэд төрүүлэх нь Украины хуульд хориотой биш ч энэ бизнесийн цаана хүний наймааны асуудал хурцаар сөхөгддөг учир хүмүүсийн эсэргүүцлийг ихээр дагуулдаг билээ. Гэсэн хэдий ч өндөр албан тушаалтнууд улсдаа нэгэнт хөгжсөн энэ төрлийн бизнесийг хязгаарлах нь амаргүй байгаа бололтой.

Үүнээс өмнө ч тээгч эхийн талаар асуудал Украинд хэд хэдэн удаа сөхөгдөж байсан билээ. Жишээлбэл долоо хоногийн өмнө Украины цагдаа нар нэгэн хувийн тээгч эх хөлслүүлдэг нэгэн хувийн компани шинэ төрсөн нярай хүүхдүүдийг Хятад эрчүүдэд зарж байсныг илрүүлсэн байна.

Хүүхдээ тээгч эхээр төрүүлэхийг хүссэн эцэг эхчүүд тээгч эхэд үр суулгуулахын тулд дунджаар 50 мянган ам.доллар төлөх хэрэгтэй болдог бөгөөд хүүхдээ хил давуулж авахын тулд олон үе шат давах шаардлагатай байдаг аж.

Эх сурвалж: RT.COM

Холбоотой мэдээ

ШҮҮГЧИЙН ГЭРЭЭС ХУРААСАН 1.3 САЯ АМ.ДОЛЛАРЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОВ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 26-ны 12.00 цагт хэвл

2020-05-26

Ж.Батзандан: Дэслэгч О.Баасанхүү, Б.Хурц нарын нууц бичлэг шиг олон бичлэг удахгүй задарна

ШИНЭ эвслээс Ардчиллын нэр барьсан хүмүүс энэ удаагийн сонгуульд нэр дэвшихийг санаархаж буй талаар

2020-05-18

ТЭЭГЧ ЭХЭЭР ТӨРҮҮЛСЭН 46 HЯРАЙ ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ УУЛЗАЖ ЧАДАХГҮЙ, КИЕВИЙН ЗОЧИД БУУДАЛД ГАЦЖЭЭ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс Украин хилээ хаасны уршгаар Киев хотод тээгч эхээр төрүү

2020-05-15