ХӨЛ ХОРИОНЫ УЛМААС МАЛАЙЗЫН ИХ ДЭЛГҮҮР ДЭХЬ АРЬСАН МАТЕРИАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ХӨГЦӨРЧ ЭХЭЛЖЭЭ

2020-05-15 129

Малайз улс хөл хориог ирэх 6-р сарын 9-ний өдрийг хүртэл албан ёсоор сунгасан билээ.

3-р сарын 18 хүртэл хөл хориог сунгаад байсан боловч, ийнхүү 4 дэх удаагаа дахин сунгажээ.

Гэсэн хэдий ч хөл хориотой байсан 2 сарын хугацаанд дэлгүүрүүд, худалдааны төвүүд дэх бараанууд тийм ч сайхан харагдахаа больсон бололтой.

Бизнесийн ашиг орлого 0% болсноос гадна Малайзын худалдааны төвүүд дэх бараануудад асуудал үүсэж, ердийн үед лангуу тавиуруудад өрөөтэй байдаг бараа бүтээгдэхүүнүүд хөл хорионы үеэр огцом өөрчлөлтөд оржээ.

Бараа бүтээгдэхүүнүүд хөгцөрч эхэлсэн байна

Малайзын нэгэн оршин суугч 5-р сарын 10-ны өдөр Фэйсбүүкт хөл хорио хүрээлэн буй орчны эд зүйлсэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан зургуудыг постолсон байна.

Тэдгээр зургуудаас худалдааны төвүүд дэх зарим нэг арьсан эсвэл дуураймал-арьсан бараа бүтээгдэхүүнүүд хөгцөрч, хэдэн 7 хоногийн турш ямар нэгэн хариуцах эзэнгүй байсныг олж харах боломжтой ажээ.

Хөл хорионы үеэр тодорхой хугацаанд хэний ч гар хүрээгүй бараа бүтээгдэхүүнүүд ийм байдалтай болсон байна.

Зарим цүнхнүүд тэр чигтээ хөгцөрч, мөөгөнцрийн цагаан давхарга тогтсон байв:

Зарим бараа бүтээгдэхүүнүүд бусдаасаа илүү их хөгцөнд идэгджээ:

221 долларын үнэтэй энэ цүнхний зарим хэсэг бүхэлдээ мөөгөнцөрт идэгдсэн байна:

Холбоотой мэдээ