Д.Нямхүү: Өчигдөр 19 тохиолдол шинээр бүртгэгдэж, Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 61 боллоо

2020-05-14 80

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараахь мэдээллийг өглөө.

Өчигдөр нийт 375 шинжилгээ хийснээс ХӨСҮТ-т тусгаарлагдаж байсан нэг хүн,ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусын халдвар илэрчээ. ХӨСҮТ-т тусгаарлагдаж байсан хүний хувьд хоёр дахь давтан шилжилгээгээр коронавирус илэрчээ.

Харин ОХУ-аас ирсэн 346 оюутны 18-д нь эхний шинжилгээгээр коронавирус илэрчээ.

Мөн тэрбээр “Оросоос ирсэн оюутнуудад давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийн.ХӨСҮТ-т эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой,шинж тэмдэг арилж байна” гэлээ.

Шууд үзэх:

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

Posted by Өнцөг.мн on Wednesday, May 13, 2020

Холбоотой мэдээ