Korean Air ирэх сард Инчеон-Улаанбаатарын нислэгээ сэргээх гэж буйгаа мэдээлжээ

2020-05-14 120

Аялал жуулчлалын мэдээ мэдээллийн Business Travel News сайтад мэдээлснээр Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани зургаадугаар сард олон улсын нислэгээ өргөжүүлэхээр болжээ.

Одоо тус компани гадаадын 13 чиглэлд долоо хоног бүр 55 нислэг үйлдэж байгаа бол ирэх сараас 32 чиглэлд 146 нислэг үйлдэхээр болсон байна.

Сэргээгдэх чиглэлүүдийн ихэнх нь Азийн хотууд байх ажээ. Үүнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиглэл багтсан байна.

Одоогоор Korean Air зүүн хойд Азийн бүс нутагт зөвхөн Японы Токио, Хятадын Шэньян хотуудын чиглэлд нислэг үйлдэж байгаа ажээ. Харин ирэх сард Улаанбаатараас гадна Хятадын Бээжин, Шанхай, Гуанжоу, Муданжянь, Чиндао, Янжи хотууд, Тайваний нийслэл Тайпэй чиглэлд нисэхээр болсон байна.

Korean Air компани цар тахал эхлэхээс өмнө олон улсын 110 чиглэлд нислэг үйлддэг байжээ.

Тус компани одоо бүх зорчигчдодоо амны хаалт зүүх шаардлага тавьдаг болсон байна. Мөн нисэх онгоцны багийнхан амны хаалт, нүдний хамгаалалт, бээлийтэй үйлчлэхээр болжээ.

Холбоотой мэдээ