Тусгай үүргийн нислэгээр ирсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж, охинтой боллоо

2020-05-13 93

CoVid19 цар тахлын үед гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авч байгаа билээ. Тодруулбал, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа иргэдээ татаж авч байгаа юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 30-нд Сингапураас БНСУ-аар дамжин чартер нислэгээр ирсэн 25 настай жирэмсэн эмэгтэй өнөөдөр амаржжээ. Тэрээр ХӨСҮТ-д амаржиж, охинтой болсон байна.

Холбоотой мэдээ