ОХУ-Д СУРАЛЦАЖ БАЙСАН 347 СОНСОГЧ ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2020-05-13 136

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ.
Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирж байна. Эхний онгоц 13:25 цагт Улаанбаатар хотноо газардлаа. Дараагийн онгоцууд 15:10, 15:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас онгоц газардах үед зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авлаа.
Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарлалтанд авлаа.

Холбоотой мэдээ