ТАКСИНЫ ЖОЛООЧИЙГ ХОРООЖ, ЦОГЦСЫГ НЬ ЭЗЭНГҮЙ ХАШААНД ХАЯСАН БАЙЖЭЭ

2020-05-13 118

Өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр эзэнгүй хашаанаас үл таних хүний цогцос олджээ.

“Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Баруун салааны Бумбатын рашааны орчимд байх айлын хашаанд толгойноосоо цус алдсан эрэгтэй хүн хэвтэж байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулж, нас барсан иргэнийг Баянгол дүүргийн иргэн, 54 настай эрэгтэй Х болохыг тогтоосон байна.

Талийгаач нь хэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу тавдугаар сарын 11-ний өглөө таксинд явна гэж гэрээсээ гарсан ч ийн бусдын гарт амиа алджээ.

Цогцост хийсэн шинжилгээгээр амь хохирогчийн толгойн яс цөмөрч, гар болон хуруу нь хугарсан байжээ.

Урьдчилсан байдлаар талийгаачийг толгойдоо хүнд гэмтэл авсны улмаас амь насаа алдсан гэж тогтоосон ба хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Хэрэг үйлдсэн этгээдийг орон даяар шуурхай эрэн сурвалжилж эхэлжээ.

Холбоотой мэдээ