СӨҮЛ ХОТЫН ШӨНИЙН КЛУБЭЭС ЭХТЭЙ ГОЛОМТОТ ХАЛДВАРЫН ТОО 102 БОЛЖЭЭ

2020-05-13 106

Номхон далайн баруун бүсийн орнуудад COVID-19 халдварын тархалт ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. Тэрээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тавдугаар сарын 12-ны өдрийн мэдээллээр АНУ, ОХУ, Испани, Их Британи, Итали, Бразил зэрэг улс дэлхийд хамгийн өндөр тархалттай улсаар нэрлэгдэж байна.

ОХУ-д 11 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр нийт халдварын тоо 232 мянга гаруй болж, АНУ-ын ард бичигдэж байна. Бразилд 9,200 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдварын тохиолдлын тоогоор ХБНГУ-ын өмнө орсон. Сингапурт 880 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Нийт 24,600 гаруй болсон. Ингэснээр Номхон далайн баруун бүсэд БНХАУ-ын дараа бичигдэж байна.  Япон улсад өчигдөр шинэ тохиолдол 81, нас баралт 21 бүртгэгдсэн.

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 26 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Сөүл хотын шөнийн клубээс эх уурхайтай голомтот халдварын нийт тоо 102 боллоо. Үүний 73 нь Итэвон дүүргийн шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн иргэд бол тэднээс хоёрдогч байдлаар халдвар авсан хүний тоо 29 болсон” гэв.

Холбоотой мэдээ