ГУРВАН ЗАЛУУ СОГТУУРСАН ҮЕДЭЭ 34 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ХЭРЦГИЙГЭЭР ЭРЭМДЭГЛЭН ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ГАРЧЭЭ

2020-05-12 75

Энэ сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн нэгэн суманд залуус архидан согтуурсан үедээ 34 настай эмэгтэйг онц хэрцгийгээр эрэмдэглэн хөнөөсөн хэрэг гарчээ.

Хэргийн урьдчилсан үзлэгээр талийгаач эмэгтэй их хэмжээний цус алдсанаас үүдэж амьсгал хураасан гэх бөгөөд бие болон эмзэг хэсгүүдэд олон тооны мэсний шарх үүссэн байсныг эх сурвалжууд хэлж буй аж. Мөн талийгаачийн биеэс хүчирхийлүүлсэн ул мөр олдсон байна.

Тус сумын харьяат 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй С, 29 настай эрэгтэй Л нар нь согтуурсан үедээ талийгаач 34 настай эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж, улмаар онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн болох нь цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар тогтоогджээ.

Албаныхан хэргийн газраас архины шил, ундааны сав болон хутга, заазуур, гурилын элдүүр зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хавтаст хэрэгт хавсаргасан гэв. Хэргийг тус аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж, сэжигтнүүдийг цагдан хориод байна.

Холбоотой мэдээ