МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЖЭЭ |UNTSUG.MN

2020-05-12 85

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сарын 30-нд өгчээ.

Тус эвлэлийн Удирдах зөвлөлийн хурал болж, түүнийг хүсэлтийг хүлээн авч ажлаас нь чөлөөлсөн байна.

Түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн, Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч З.Боргилмааг томилжээ.

Хорио цээрийн дэглэм цуцлагдсан үед дүрмийн дагуу ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулахаар тогтсон тухай МСНЭ-ээс мэдээллээ.

Холбоотой мэдээ