БТСГ 300 САЯАР ВИТАМИН АВЧ, 90 ШАХАМ САЯАР ЗӨВЛӨГӨӨН ХИЙХДЭЭ 9 САЯЫН ФЛАШ ХЭРЭГЛЭЖЭЭ

2020-05-12 115

Сагчин Шаравжамц их спортоос зодог тайлж, төрийн албанд зүтгээд удаж буй. Одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга ц.Шаравжамцтай холбоотой яриа үе үе гардаг. Сагсан бөмбөгийн холбооны хэсэг нөхөдШаравжацм даргыгаа 300 сая төгрөг завшсан гэж мэдэгдэж байлаа. Монголын сагсан бөмбөгийн од Шаравжамц 2016 оны сонгуулийн дараахан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга болсон. Анх ажлаа авахдаа 750 сая төгрөгийн өртэй хүлээж авсан, өрөө үндсэнд нь дараад дууссан. Өнөөдрийн байдлаар бид ямар нэгэн өр ширний асуудалгүй үйл ажиллагаагаа явуулж байна гэж ярьж байлаа. Дараа нь 2017 оныг “Спорт дахь эв нэгдлийн жил” болгон зарласан. Холбоодууд маань дотроо хагаралтай, эв нэгдэл муутай байсныг та бүхэн мэднэ. Харин одоо бол арваад холбоо хоорондоо эвлэлдэн нэгдлээ гэж байсан. Гэтэл удалгүй Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээлэл хийсэн юм. Тэд Монголын сагсан бөмбөгийн холбооны нэрийг барьж зарим хүмүүс залилан хийж байгаа талаар тус холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал нэр цохон хэллээ. Тухайлбал Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц албан тушаалаа урвуулан ашиглаж 300 орчим сая төгрөг завшсан гэж мэдэгдсэн.  Үүнийг Ц.Шаравжамц гүтгэлэг гэж үзэн хууль шүүхийн байгууллагаар явбал хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж хариулсан.

Юутай ч 750 саяын өрөө дарсан Биеийн тамир спортын газар мөнгөөр туйлж байгаа бололтой. Шаравжамц дарга тушаал гаргаж 300 сая 700 мянган төгрөг гарган, “Олл мастерс” ХХК-наас тамирчдад шаардлагатай аминдэм авчээ. Тэрчлэн 99999 мянган төгрөгөөр сумо бөхийн цом хувь хүнд захиалан хийлгэжээ. Мөн “Спорт ба хөгжил” гэсэн ерөнхий нэртэй зөвлөгөөн хийхэд зориулж, 89 сая 847 мянга 600 төгрөг зарцуулсан байх юм. Мэдээж энэ тушаалыг Биеийн тамир, спортын газрын дарга Шаравжамц үзэглэсэн. Ингэхдээ 3 сая таван мянган төгрөгөөр тор захиалж, 9 сая 300 мянган төгрөгөөр флаш, 6 сая гаруй төгрөгөөр дэвтэр авсан байх юм. Хорь шахам сая төгрөгийг хоол унданд зарсан энэ зөвлөгөөний үр дүн юу болсныг Шараваа дарга л мэднэ байхдаа…

Эх сурвалж: alim.mn

Холбоотой мэдээ