М.НАРАНТУЯА: НАМАЙГ ХҮМҮҮС ТӨРӨӨС ХОЛ БАЙЖ ТББ БАЙГУУЛАН ТЭМЦЭХ МӨН ӨӨРЧЛӨХ АЖЛАА ГҮЙЦЭТНЭ ГЭНЭЭ

2020-05-11 200

М.НАРАНТУЯА:

Бяцхан тайлбар

Намайг хүмүүс улс төрөөс хол байж ТББ байгуулан тэмцэх мөн өөрчлөх ажлаа гүйцэтгэ гэнээ.

Хүмүүсээ Төрийн хийгээгүй, хийх ёстойг Төрийн бус нь санаачлан хийж, Хандив цуглуулах аянд хэдэн ард иргэд нь халаасаа ухаж, уруугаа ургасан мод шиг, дараалал нь алдсан энэ бүх үзэгдлийн хамгийн их буруу нь Төрийн Толгой-Төвдөө байгаа юм.

Зүй нь Төр биднийг амьдрахад дэмждэггүй юмаа гэхэд саад болохгүй байх хэрэгтэй…

Зүй нь Төр биднийг Анхан шатны үйлчилгээгээрээ асуудалгүй хангах хэрэгтэй…

Зүй нь Төр бидний амьдрах орчныг дээрэмдэх бус илүү арчлах ёстой…

Зүй нь Төр бидний хүүхдүүдийг олноор нь чихэж бөөнөөр нь өвтгөх биш Бидэнтэй хамт сайн сайхан өсгөлцөх ёстой…

Аяган дахь хоолоо би олж байгаа ч орчны бохирдлыг шийдэж чадахгүй тул
Амьтнаас дутахгүй амьдарч байгаа ч Эрсдэл хэтэрхий өндөр тул
Мөрөөрөө мөөмөө унжуулаад хувиа хичээе гэсэн ч
Мөрөөрөө биш бусдын дэм шаардлагатай Хүүхдүүдийн минь Ирээдүй хөсөр хаягдах энэ үед

30 жилийн өмнө Хичээл дээр Монгол улс бол Ядуу буурай орон, Өөрчлөлт Шинэчлэлтийн үе дээр байгаа гэж заалгачихаад
30 жилийн дараа Өөрчлөлт нь дууссан ч Өөдөө хардаггүй, нөгөө л Ядуу буурай (ядаж байхад Хар жагсаалт гээд эхэлчихсэн) орны иргэн хэвээр байгаа энэ үед

Өөрчлөлтийн төлөө
Өөдлөхийн төлөө
Та бас Би Төрийн толгойн бөөсийг түүж,
Төмөр нүүрийг нь эргүүлж өгч, Зон олноороо
Зоо тэнийх тэр цагийг наашлуулах ёстой юм.

Товчхондоо ийм л байна.

ЭХ СУРВАЛЖ: Nara.Munkhtur

Холбоотой мэдээ