ХОЁР ОРНЫ СЭТГҮҮЛЧДИЙН ӨВӨРМОНГОЛ ОРНООР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ…

2019-10-14 117

“70 жилийн гэрч” Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага 10 сарын 10-аас эхлэн дөрөв дэхь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэхүү сурвалжлаганд Монгол улсаас МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, МҮСХНХ-ны УЗ-ийн гишүүн, Ажлын албаны дарга Г.Эрдэнэтуяа нараар ахлуулсан МҮСХНХ-ны гишүүн сайт Fact.mn, Zuv.mn, Amjilt.com, Jirgee.mn, Bolod.mn, Updown.mn, Unen.mn, Zaluu.com, Arslan.mn, Inet.mn, Report.mn МОСАХ-ны Dorgio.mn Zindaa.mn Ugluuniishuudan.mn, TV8 телевиз, орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч, сэтгүүлч, зураглаачдаас бүрдсэн баг ажиллаж байна.

Монголоос ирсэн сэтгүүлч, зочид төлөөлөгчдийг ӨМРТ-ийн Талын дуу хоолой радиогийн Баясгалан захиралтай сэтгүүлчдийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Бичигт боомт дээр ёслол төгөлдөр хүлээн авлаа.

Хоёр орны сэтгүүлчдийн баг Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Улиастай суурины Давшилт багийн адуучин Бөх-Эрдэнэ гуайнд зочилж сурвалжлагаа эхлүүлсэн юм.Монголчууд эртнээс адуун сүргээ дээдэлж ирсэн ард түмэн. Бөх-Эрдэнийнх малч удмаа алдалгүй, Монгол ёс заншлаа дээдлэн адуун сүргээ өсгөн үржүүлж байгаа нь Монголын сэтгүүлчдэд бахархах сэтгэгдэл төрүүлж байв.  Адуучин Бөх-Эрдэнэ удам дамжсан адуучин бөгөөд 600 гаруй монгол удмын адууг өсгөн үржүүлж байна. Үүнээс 200 гаруй нь шарга адуу. Эднийх мөн “Монгол морины үүлдэр хамгаалах суурин”-г бүтээн байгуулж, цаашдаа адуун сүргээ өсгөх зорилт тавьжээ.

Холбоотой мэдээ