ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАР 24-35 НАСНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ТҮГЭЭМЭЛ БАЙНА

2020-05-11 107

Сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдварт өвчин ихсэж байна. ХӨСҮТ-өөс хийсэн судалгаагаар тэмбүүгийн халдвар хамгийн их хувийг эзэлж байгаа аж.

Халдвар 24-35 насныхан дунд халдвар их байгааг ХӨСҮТ-ийн судалгаа харуулсан байна. Энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар 13 ураг төрөлхийн тэмбүүтэй төржээ. Эдгээрээс хоёр ураг нь амьгүй төрсөн бол зургаан ураг нь зулбажээ.

Тэмбүүгийн халдвар нь үргүйдэлд хүргэх, бие эрхтний согогтой болгохоос гадна хэрвээ урагт халдварласан тохиолдолд ураг амьгүй төрөх, төрөлхийн гажигтай болох, зулбах зэрэг эрсдэл үүсдэг байна.

Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар бэлгийн замын халдвар авсан иргэдийн 59 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтой гэсэн бол 52 хувь нь гэрлэсэн гэжээ.

Харин ХДХВ.ДОХ-оор өвчилсөн иргэдийн 20 орчим хувь нь эмэгтэйчүүд байна.

Холбоотой мэдээ