Э.БАТ-ҮҮЛ, С.БАЯРЦОГТ НАР БУЦААД НАМААСАА НЭР ДЭВШИЖ МАГАДГҮЙ

2020-05-11 81

АН-ын нэр нөлөө бүхий эрхмүүд 2020 оны сонгуулийн өмнө олноороо бие даан нэр дэвшихээ илэрхийлээд буй.  Тус намын дэд дарга Б.Дэлгэрмаагаас эхлээд Э.Бат-Үүл, С.Баярцогт, Н.Алтанхуяг гэхчлэн цөөнгүй улстөрчид бие даан нэр дэвшихээр хуульд заасан хугацаанд ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байдаг.

Хэдийгээр ингэж мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн ч аль нэг намаас нэр дэвших эрх нь хуулиар нээлттэй. Тиймээс олонд шийдвэрээ зарласан улстөрчдөөс зарим нь буцаж намдаа орж, намаасаа нэр дэвшихээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.

АН-ын дэд дарга, дипломатч Б.Дэлгэрмаа, НЗД асан Э.Бат-Үүл, С.Баярцогт нар намаасаа нэр дэвшихээр болсон бололтой. Э.Бат-Үүл өнөөдөр 12:00 цагаас мэдээлэл хийх зар тараагаад байгаа юм.

Дашрамд дурдахад улстөрийн намууд нэр дэвшигчдээ энэ сарын 10-17-ны хугацаанд тодруулах хуулийн заалттай.

ЭХ СУРВАЛЖ: WWW.SONGUULI.MN

Холбоотой мэдээ