Солонгос, Германд дахин халдвар дэгдэж, АНУ-д хүүхдүүдэд хүнд шинж тэмдэг илэрлээ

2020-05-11 124

Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 4.1 сая давж, 283 мянган хүн нас баржээ. Хөл хориогоо цуцалсан зарим улс орнуудад дахин халдварын тохиолдлууд нэмэгдлээ. 

ӨМНӨД СОЛОНГОСТ 34 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН НЬ СҮҮЛИЙН НЭГ САРЫН ХУГАЦААН ДАХЬ ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ БОЛОВ

Өмнөд Солонгост халдвартай эрэгтэй Сөүл хотын цэнгээний газруудаар хэссэний дараа халдвар дахин дэгдсэн  байна. Улмаар шөнийн цэнгээний газрууд болон зоогийн газруудыг дахин хаажээ.

Тус улсад өчигдөр 34 тохиолдол нэмэгдсэн бол worldometers.info сайтад мэдээлснээр өнөөдрийн байдлаар дахин 18 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. 34 нь сүүлийн нэг сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Тэдгээрээс 26 нь дотроосоо бүртгэгдсэн бол найм нь хилийн чанадаас орж ирсэн байна. Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин оны сүүлээр коронавирусийн шинэ давлагаа явахыг үгүйсгэхгүй байгаа аж.

ГЕРМАНД ХӨЛ ХОРИО СУЛРУУЛСАН НЬ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭХ ШАЛТГААН БОЛОВ УУ

Берлинд хөл хориог эсэргүүцэгчид суулт зарлажээБерлинд хөл хориог эсэргүүцэгчид суулт зарлажээ

“R тоо 1-ийг давбал халдвар геометрийн прогрессоор өсөх магадлалтай. Хөл хориог сулруулахдаа маш муу бэлдсэн байна” хэмээн Твиттертээ бичжээ.

Герман улсад хөл хорионы дэглэмээ сулруулснаас хойш хэд хоногийн дараа өдөрт нэмэгдэх халдварын тохиолдол өссөн байна.  Роберт Кохын нэрэмжит халдварт өвчин судлалын өдөр тутам гаргадаг тоо баримтын мэдээлэлд нэг хүн халдвар тараах дундаж R  үзүүлэлт 1,1 болж өссөн байна. Хоногт нэмэгдэх халдварын тохиолдол 667 болжээ.

Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлэлд нийт 171 мянган хүн халдвар авснаас 7,5 мянган өвчтөн хорвоог орхисон тухай мэдээлсэн байна.  Вирус судлаач профессор Карл Лаутербах бямба гарагт Кёльн хотод олон хүн гадуур зугаалж буйг шүүмжлээд коронавирус дахин дэгдэж эхэллээ хэмээн мэдээлэв. Тэрбээр “R тоо 1-ийг давбал халдвар геометрийн прогрессоор өсөх магадлалтай. Хөл хориог сулруулахдаа маш муу бэлдсэн байна” хэмээн Твиттертээ бичжээ.

УХАНЬ ХОТОД ШИНЭ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭВ

Хятадын Ухань хотод сүүлийн нэг сарын хугацаанд анхны шинэ тохиолдол бүртгэгдлээ. Халдвар авсан эрэгтэй 89 настай бөгөөд биеийн байдал нь тун хүнд байгаа аж. Өмнө нь түүнд коронавирусийн ямар нэг шинж тэмдэг илрээгүй  ба вирусийн шинжилгээнд хамруулахад эерэг гарсан байна.  Хятад улс даяар хоногт нийт 14 шинэ тохиолдол бүртгэгджээ.

АНУ-Д ХҮҮХДҮҮД НАС БАРЛАА

 АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгч Кети МиллерАНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгч Кети Миллер

85 хүүхдэд шокийн шинж тэмдэг илрэв

АНУ-д Covid-19 туссан хүнтэй харилцсан Цагаан ордны тусгай штабын гурван хүнийг тусгаарласан байна. Politico сайтад мэдээлснээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн төлөөлөгч Кети Миллер Covid-19 туссан байжээ.

Нью-Йорк мужийн захирагч Эндрю Куомо өнгөрсөн долоо хоногт Кавасаки өвчний шинж тэмдэгтэй ойролцоо байж болох шокийн шинж тэмдэг 85 хүүхдэд  илэрсэн тул тэднийг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Тэдний гурав нь нас барсан бөгөөд нас барсан хүүхдүүдээс шинжилгээ авахад Covid-19 илэрчээ. Бусад хүүхдүүдийг мөн шинжилгээнд хамруулж байна. Одоогоор нас барсан гурван хүүхэд коронавирусийн улмаас амиа алдсан гэдгийг бүрэн нотлоогүй байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Эх сурвалж: www.gogo.mn

Холбоотой мэдээ