Дэлхийн хамгийн том уруултай хүнээр Болгар эмэгтэй шалгарчээ! Тэр саяхан 20 дахь удаагаа урууландаа тариа хийлгэсэн байна

2020-05-09 128

Болгар улсын иргэн Андреа 2018 онд өөрийн урууландаа өөрчлөлт хийж эхэлсэн цагаас хойш мянга мянган фунт стерлингийг гоо сайхны эмчилгээнд зарцуулжээ.

2018 оны 12-р сард тэр уруулаа 4 дахин томруулсан боловч, 22 настай бүсгүйн сэтгэл бүрэн ханаагүй тул, хүслээ гүйцэлдүүлэх зорилгоор илүү их тариа хийлгүүлэх болсон байна.

Тэрээр өнгөрсөн пүрэв гаригт 20 дахь удаагаа гиалуроны хүчлийг урууландаа тариулжээ. 4-р сарын 28-ны өдрийн байдлаар Андреа хараахан дэлхийн хамгийн том уруултай хүнээр тодрох болзлыг хангаж чадаагүй байсан аж.

Эмчилгээний талаар Андреа ийн хэлсэн байна:

“Би шинэ урууландаа дуртай. Тариа тариулсны дараа болон тариулснаас хойш 2-3 өдөрт юм идэхэд хэцүү байсан. Юм идэх бараг ямар ч боломжгүй байсан гэхэд болно.”

“Энэ урууландаа би хайртай. Дэлхийн хамгийн том уруул биш байж болох ч, яаж ч байсан томуудын нэгт тооцогдох байх гэж би бодож байна.”

Зарим эмч нар Андреад дахин тариу тариулах хэрэггүй гэж зөвлөж байгаа ч, тэр үргэлжлүүлэн том уруултай болох хүслээ биелүүлэх бодолтой байгаа аж.

Тэр өөрийнхөө уруулыг “хайр татам” гэж тодорхойлсон бөгөөд зорилгодоо хүрэхэд нь “юу ч саад хийж чадахгүй!” хэмээн хэлжээ.

Андреа энэ хугацаанд эмчилгээнд нийт хэчнээн төгрөг зарцуулснаа нарийн хэлж мэдэхгүй байгаа ч, нэг удаа тариа тариулахад ойролцоогоор 134 фунт стерлинг байдаг байна. Тэр одоогийн байдлаар нийт 2600 фунт стерлинг буюу 3200 долларыг зарцуулжээ.

22 настай бүсгүй өөрийнхөө өдөр тутмын амьдралын талаар Инстаграмдаа постолдог бөгөөд тэр нийтдээ 32,100 дагагчтай юм байна.

Сонирхуулж хэлэхэд Андреа шинэ уруулынхаа талаар Инстаграмдаа постолсон бөгөөд тайлбарыг нь “Илүү том байх нь илүү дээр” гэж бичжээ.

Интернет орчинд түүний энэ үйлдлийг шүүмжлэх хүмүүс маш олон байгаа ч, энэ нь Андреад огтхон ч хамаагүй гэнэ.

Энэ талаар тэр хэлэхдээ:

“Би өөрийнхөө үзэл бодолд тууштай байдаг хүн учраас бусдад таалагдаж амьдрахыг хүсэхгүй. Том байсан, том болж байна, илүү ч том болно.”

Холбоотой мэдээ