З.ЭНХБОЛД: ХОЁР ЗУУХАН КИЛОМЕТР ЗАМ ЗАСЧИХАЖ ЧАДДАГГҮЙ АРЧААГҮЙ МАН

2020-05-08 104

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан.

Төлөвлөгөө ёсоор тус зам 2019 оны 11-р сард ашиглалтанд орох байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй. Үүнээс үүдэн иргэд амь нас, эрүүл мэнд болоод эд хөрөнгөөрөө хохирсоор байгаа юм.

Харин өнөөдөр АН-ын даргын зөвлөх З.Энхболд Дарханы замтай холбоотой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр, МАН 65-уулаа сонгогдсноос хойш Дарханы замыг хуулаад буцаж тавьсангүй 4 жил болжээ. АН 2012-2016 онуудад Чингис бондны мөнгөөр МАН МАХН-ын 90 жил тавьсантай тэнцэх 3000 гаруй км засмал зам тавьсан. МАН шинээр тавьдаггүй юмаа гэхэд байсныг нь хуулмааргүй байна шүү. Дархан Сэлэнгэ Орхон Булган Хөвсгөлийн хэдэн жолооч иргэд осолд орж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон юм бол? Сонгогдсон гишүүд нь юу бодож явдаг юм бол? Бодвол дахиад л сонгоод өгөөд гээд гуйх байх даа.

Монголын хамгийн олон машин явдаг хөдөөний замыг олон жил хуулаад буцааж тавихгүй байна гэдэг бол том “зориг” шүү. 200-хан км зам засчихаж чаддаггүй арчаагүй МАН. Ядаж байхад зам тээврийн сайдаа 3 сольсон байдаг. Яамных нь энэ замын тендертэй холбоотой дарга нь өрөөндөө сууж байхад нь гүйцэтгэгч хятад компанийн захирал нь цүнхтэй мөнгө чулуудсан байдаг.

“Дарханы замд яваагүй машин зарна” гэдэг зарлалыг сая ойлголоо гэжээ.

Шууд бичлэг үзэх: 

МАН 65-уулаа сонгогдсноос хойш Дарханы замыг хуулаад буцаж тавьсангүй 4 жил болжээ. АН 2012-2016 онуудад Чингис бондны мөнгөөр МАН МАХН-ын 90 жил тавьсантай тэнцэх 3000 гаруй км засмал зам тавьсан. МАН шинээр тавьдаггүй юмаа гэхэд байсныг нь хуулмааргүй байна шүү. Дархан Сэлэнгэ Орхон Булган Хөвсгөлийн хэдэн жолооч иргэд осолд орж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон юм бол? Сонгогдсон гишүүд нь юу бодож явдаг юм бол? Бодвол дахиад л сонгоод өгөөд гээд гуйх байх даа.Монголын хамгийн олон машин явдаг хөдөөний замыг олон жил хуулаад буцааж тавихгүй байна гэдэг бол том “зориг” шүү. 200-хан км зам засчихаж чаддаггүй арчаагүй МАН. Ядаж байхад зам тээврийн сайдаа 3 сольсон байдаг. Яамных нь энэ замын тендертэй холбоотой дарга нь өрөөндөө сууж байхад нь гүйцэтгэгч хятад компанийн захирал нь цүнхтэй мөнгө чулуудсан байдаг.“Дарханы замд яваагүй машин зарна” гэдэг зарлалыг сая ойлголоо.

Posted by Зандаахүү Энхболд Zandaakhuu Enkhbold on Wednesday, May 6, 2020

Холбоотой мэдээ