М.Энхсайханы охин Э.Хонгорзул: Иргэнийхээ төлөө зүтгэдэг нийгмийн төлөө аав минь ажилласан юм

2020-05-08 161

Ерөнхий сайд асан М.Энхсайханд өнөөдөр шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, түүнд холбогдох шүүх хурал гурван өдрийн турш үргэлжилж, улмаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм. Мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.

Харин шүүхийн шийдвэр гарсны дараа түүний охин Э.Хонгорзул байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Өнөөдөр Аавын минь төлөө санаа тавьж сэтгэлийн дэм өгсөн олон хүмүүст маш их баярлалаа. Ардчилал иргэнийхээ төлөө зүтгэдэг нийгэм. Түүний төлөө аав минь ажилласан юм!

1996 оны энэ зураг Аавынхаа үйл хэргийг ойлгож авч эхэлсэн миний гэгээн дурсгал. АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын чуулганд Монгол Улсыг хүний эрх, ардчилсан ёс дээдэлсэн эдийн засгийн чөлөөт улс болсныг тунхаглаж хөрөнгө оруулахыг уриалсан юм.

Хойч ирээдүйдээ илүү их боломж олгох нээлттэй ертөнцөөс бид ухрах ёсгүй” гэжээ.

Холбоотой мэдээ