Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр 100 мянган төгрөгөөр нэмлээ

2020-05-06 175

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан эдийн засаг,иргэдийн аж амьдралыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хоёр дахь удаагийн 4 багц арга хэмжээг танилцууллаа. Эдгээр шийдвэрүүд нь гол төлөв зорилтот бүлэг рүү чиглэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид өнөөдөр ээлжит хурлаа хийж,коронавирусын цар тахлын үед хүүхэд,хөгжлийн бэрхшээлтэй,нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёрдугаар багц арга хэмжээний тухай хэлэлцэж,тогтоол гарлаа. 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сар хүртэл 100 мянган төгрөг олгох боллоо.Өнөөдөртөө багтаж дөрөвдүгээр сарын мөнгийг нөхөж олгоно. Үүнд нийт 547.2 орчим тэрбум төгрөг зарцуулна” гэв.

Эдийн засгийг дэмжих хоёрдугаар шатны 4 багц арга хэмжээ:

1.Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт өгдөг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 төгрөг болголоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна.

2. Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.

3.Тавдугаар сарын 1-нээс  аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.

  • Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй 42,500,одой 116 иргэд сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.
  • Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар боллоо.
  • Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг болголоо.

4.Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.

Эдгээр 4 багц арга хэмжээнд нийт 793 тэрбум зарцуулагдах бөгөөд аравдугаар сарын 1-нийг  хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ гэлээ.

Багц арга хэмжээний санхүүжилтыг нэгдүгээрт, зохион байгуулагдах байсан Залуучуудын ногоон наадам,Токиогийн олимпод оролцох байсан зардал,ЕБС-ийн хэмнэгдсэн зардал, зарим тусгай сангуудын зардал,хоёрдугаарт, Өрийн удирдлагын тухай хуулийн заалтын дагуу зарим өрүүдийг хойшлуулах чиглэлийн гэрээ хэлэлцээр хийгдсэний дүнд гадаад зээлийн үндсэн төлбөр,хүүнээс,гуравдугаарт,төсөвт байгууллагын хэмнэж болох зардлаас гаргахаар шийдвэрлэжээ.

Шууд үзэх:

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by Өнцөг.мн on Tuesday, May 5, 2020

Холбоотой мэдээ