Ноён Бондгор: Би нэр дэвших гэсэн боловч СЕХ хүлээн авсангүй

2020-05-06 100

Монголчуудад Ноён Бондгор нэрээрээ танигдсан дуучин Ц.Амарбаяр энэ жилийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ өгсөн боловч СЕХ хүлээн аваагүй байна.

Тэрбээр үүнийг, “Би хүний үнэн мөнийг шуудхан хэлчихдэг хүн учир намайг гишүүн болно гэхээс сүнс нь зайлах гэж байгаа юм” хэмээн тайлбарлажээ.

Тодруулбал Ноён Бондгор өчигдөр /2020.05.05/ Paparazzi.mn сайтад өгсөн ярилцлагадаа,

“Би 2016 оны сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвших гэж байсан. Тэр үед намайг янз бүрээр шахаж, элдэв хүнээр хэлүүлж байгаад дэвшүүлээгүй.

Энэ жилд мөн элдэв арга саам ашиглаж намайг дэвшүүлсэнгүй. Яг үнэндээ надад маш олон намууд санал тавьж байна. Би намд элсэхгүй. Одоо тэвчихгүй нь.

Би олон сюрприз бэлдсэн, та нар харж байгаарай. Би хүний үнэнийг пил палхийтэл хэлчихдэг тул намайг дэвшүүлдэггүй хүмүүсийн сүнс нь зайлах гэж байгаа юм.

Хаанаас ч хамаагүй дэвшиж гарч ирээд та нарыг сайхан тэвэрнэ ээ” гэжээ.

Холбоотой мэдээ