БНСУ ТАВДУГААР САРЫН 6-НААС ХӨЛ ХОРИОГ ЦУЦАЛНА

2020-05-06 86

БНСУ-д коронавирусийн халдварын анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр бүртгэгдсэнээс хойш нэмэгдсээр хоёрдугаар сарын 29-ний өдөр хамгийн өндөр буюу 909 хүн халдвар авч байжээ. Үүнээс хойш халдвар авах хүний тоо аажмаар буурсаар байгаа бөгөөд өнөөдөр халдварын шинэ тохиолдол гурваар нэмэгдсэн байна.

БНСУ-д 10804 хүн коронавирусийн халдвар авч, 254 хүн нас барсан бөгөөд сүүлийн 24 цагт хоёр хүн нас баржээ. Тус улс халдварын тархалтыг тогтоон барихын тулд иргэдээ олноор нь коронавирусийн шинжилгээнд хамруулсан нь халдвар авсан иргэдийг шуурхай илрүүлж, тархалтыг хяналтдаа авах гол тактик болсон хэмээн эрдэмтэд үзэж байна. БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагууд халдвар гарснаас хойш 640273 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилээ хийсэн хэмээн тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

БНСУ улс цар тахлыг хяналтдаа авсан гэж үзэж, маргааш буюу тавдугаар сарын 6-наас эхлэн хөл хориог цуцалж, энгийн амьдралын горимд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ