ЭХ ОРОНДОО ИРСЭН “THE HU” ХАМТЛАГ УОК-Т ХАНДИВ ӨРГӨХ ОНЛАЙН ТОГЛОЛТ ХИЙНЭ

2020-05-05 108

Австралид гацаад байсан “The HU” хамтлагийнхан тавдугаар сарын 3-нд буусан Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо иржээ.

Хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байна. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаагаа гүйцээгээд Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлэх хандивын тоглолт хийх зөвшөөрлийг гаднын гэрээтэй компаниасаа авсан бөгөөд онлайн тоглолт зохион байгуулахаар албаны хүмүүстэй ярилцаж байна хэмээн тус хамтлагийн продюсер Б.Дашдондог мэдээллээ.

Холбоотой мэдээ