ДОРНОД АЙМГИЙН БАЯНДУН СУМАНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 2 ХҮН НАС БАРЖЭЭ

2020-05-05 84

Өчигдөр буюу 5 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Баяндунд суманд зам тээврийн ослын улмаас 2 хүн нас баржээ. Харамсалтай нь эдгээр ослын нэг нь хашаандаа тоглож байсан хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироосон тохилдол байгаа юм. 2020 он гарсаар Дорнод аймагт зам тээврийн ослын улмаас 1-5 насны 3 хүүхэд амь эрсэджээ. Мөн сар шинийн баярын үеэр СХД-т машинаа ухраахдаа 2 хүүхдийг анзааралгүй  дайрсан осол гарч байсан. Бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулснаас амь нас, эрүүл мэндийг нь эрсдүүлэх тохиолдол огт буурахгүй байгаа бол эцэг эх, ойр дотны хүмүүсийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж хашаандаа дайруулж, мөргүүлж амь насаа алдсан хүүхдийн тоо 10 орчим бүртгэгддэг байна.  Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүхий л түвшинд хангаж, автомашинаа хөдөлгөх, замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Холбоотой мэдээ