ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНЫ ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2020-05-05 87

Сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт товлогдсон.

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Шүүхээс М.Энхсайханыг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр түүнийг дараагийн шүүх хурал цагдан хорьж, шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан.

Шүүх хуралд шүүгчээр З.Болдбаатар, З.Болдбаатар, Б.Батсайхан, улсын яллагчаар Г.Батбаяр, Г.Батсайхан нар оролцох бол өмгөөлөгчөөр Д.Оросоо, Г.Бат-Отгон, Ц.Эрдэнэбат нар,  гэрч шинжээчээр Л.Нямдорж зэрэг нэр бүхий хүмүүс оролцох тов гарчээ.

19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Холбоотой мэдээ