Нөхрийн минь Нью-Йоркт буй бага охин корона тусаад эмнэлэгт багтахгүй гэхээр нь гэртээ өөрийгөө эмчлээд сар болсны дараа одоо эдгэсэн тул цусаа вакцин үйлдвэрлэлд зориулан хандивлаж сууна. Үнэн цоглог шүү манай охид. Тэр вакцин нь гарвал түүний эс ч явж бхым билүү хэн мэдлээ.

“Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” романуудын зохиолч, УИХ-ын гишүүн, Соёл спортын сайд асан Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ. Жиргээнд түүний нөхөр Жэффри Л.Фолтын АНУ-д амьдардаг бага охин коронавирус тусаад эдгэсэн талаар дурдсан байна.
Ц.Оюунгэрэл, “Нөхрийн минь Нью-Йоркт буй бага охин корона тусаад эмнэлэгт багтахгүй гэхээр нь гэртээ өөрийгөө эмчлээд сар болсны дараа одоо эдгэсэн тул цусаа вакцин үйлдвэрлэлд зориулан хандивлаж сууна. Үнэн цоглог шүү, манай охид. Тэр вакцин нь гарвал түүний эс ч явж бхым билүү хэн мэдлээ” гэжээ.
0 cэтгэгдэлтэй