ХАР ТАМХИНЫ ТОЛГОЙЛОГЧ “БАЗУК” БУЮУ Б.БАЯРТОГТОХ ГЭЖ ХЭН БЭ?

2020-05-04 217

Шууд үзэх:

https://www.facebook.com/cndpolice/videos/2302484443152673/?t=29&v=2302484443152673

“Базук” хочит Б.Баяртогтох болон П.Эрдэнэдалай, С.Азжаргал, А.Хишгээ нарын таван этгээдэд холбогдох хар тамхи, мансууруулах бодисын хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр удахгүй хэлэлцэнэ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас тус таван этгээдийн баривчилгааны дүрс бичлэгийг өнгөрсөн долоо хоногт ил болголоо.

Тэдний толгойлогч “Базук” хочит Б.Баяртогтохын талаар өмнө нь хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан. Бие давхар эмэгтэйчүүдээр хар тамхи тээвэрлүүлдэг байсан нь илэрсэн. Өөрийн “Х апартмент” дахь гэрээсээ бөөнөөр нь /кг-аар/ худалдаалдаг байсан нь тогтоогдсон. Хар тамхи зарахаар явахдаа өөрийн тэжээдэг питбул үүлдрийн нохойтойгоо явдаг. Үүгээр нь хар тамхи зарах гэж байгааг нь клиентүүд нь мэддэг байсан. Цагдаа нарыг баривчлахаар очиход үүдний камераараа харж /гэрээсээ хянадаг/, цонхоороо ууттай “мөс”-өө шидсэнийг эд мөрийн баримтаар хураан авчээ гэсэн мэдээлэл олдлоо.

Тэд өнгөрсөн намар БНХАУ-аас мансууруулах бодис оруулж ирэх үеэрээ баригджээ. Нийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуульд зааснаар улсын хилээр нэвтрүүлсэн, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн үндэслэлээр яллах дүгнэлтийг үйлдэн, шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Эх сурвалж: livetv.mn

Холбоотой мэдээ