АТГ “ТАВАНБОГД” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БААТАРСАЙХАНЫ ӨРӨӨНД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

2020-05-04 198

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нартай холбоотой хэргийг шалгаж байгаа. ЭМДЕГын дарга асан Ч.Алтанхуяг, “Чингис хаан” банк болон тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан хэрэгт шалгагдаж, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон байдаг.

Тэгвэл дээрх хэрэгт ХААН банк холбоотой хэмээн үзэж, АТГ-аас нэр бүхий хүмүүсийг өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, . Тэрбээр бусадтай хамтран 20 гаруй тэрбум төгрөгийг тус банкны дансанд байршуулсан гэнэ.

Ингэхдээ 18 хоногийн хугацаа хэтрүүлэн алдагдал албаар бий болгосон, алдагдалд зориулж 1.8 тэрбум төгрөгийг хуурамч гэрээ хийн завшсан байж болзошгүй байгаа аж. Ц.Баатарсайхан нь ХААН банкны хувьцаа эзэмшигч төдийгүй ТУЗийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны гишүүн юм байна. АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй холбоотойгоор Ц.Баатарсайханы өрөөнд өнгөрсөн долоо хоногт нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгээр ноцтой олон баримт гарч ирсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгч байлаа.

Холбоотой мэдээ