ЦАХИМ ОРЧИНД ДУУДЛАГААР БИЕЭ ҮНЭЛЖ, АРХИ ЗАРЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

2020-05-02 117

БГД дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шөнийн хяналт шалгалт, “Эмзэг цэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 5-р сарын 1-2-нд шилжих шөнө хяналт шалгалт хийжээ. Арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зөрчил илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр тус хэлтсийн алба хаагчид, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэд, мөн фэйсбүүк ашиглаж архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэд, дуудлагаар биеэ үнэлдэг иргэдийг илрүүлж, бүртгэл судалгаанд хамруулж эргүүл хяналт шалгалт хийжээ.

Эх сурвалж: www.mgltv.mn

Холбоотой мэдээ