МАРГААШ ФРАНЦ УЛСЫН ИРГЭН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР НУТАГ БУЦНА

2020-05-01 126

Франц улсын иргэн маргааш /2020.05.02/ Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орон руугаа буцахаар болжээ. Тус улсын иргэн өнгөрөгч гуравдугаар сарын 2-ны өдөр Аэрофлотын онгоцоор Монголд ирж, COVID-19 халдварын анхны тохиолдлоор бүртгэгдсэн.

Эрүүл мэндийн яамнаас дөрөвдүгээр сарын 27-нд шинэ коронавирусийн халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Франц иргэний бүх шинжилгээ сөрөг гарч, бие нь эрүүл болж, “Энх саран” сувилалд шилжиж байна. Энэ хүн нийт 47 хоног эмчилгээ хийлгэсэн. Анх эмнэлэгт маш хүнд ирсэн. Эмчилгээнд орсон үеэс дэлхий биднийг анхааралтай ажигласан. Дэлхийн аль ч оронд Монгол хүн өвдөх эрсдэл байгаа учраас франц иргэнийг эдгээж сайхан хандсаны хариуг манай иргэдэд бас барих байх аа. Ер нь уушигны үрэвслийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хэвийн байлгахад онцгой анхаарч ажилладаг. Эмчилгээний үр дүн гарлаа” гэдгийг мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ