“Korean Air”-ийн өв залгамжлагч нөхрөө зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ

2020-04-30 140

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээврийн хамгийн том компани болох “Korean Air”-ийн эзэн гэр бүл дуулиан шуугиантай амьдралаараа алдартай. Тэгвэл “самарны дуулиан”-аар олонд танигдсан том охин Хидер Чо буюу Чо Хюн А гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь батлагджээ.

Сөүл хотын шүүхээс өчигдөр /2020.04.29/ гаргасан мэдэгдэлд Хидер Чо нь нөхрийнхөө биед халдаж, гэмтэл учруулсан учир 30 сая воноор торгуулахаар болжээ. Түүнчлэн ихэр хөвгүүдээ хоолоо хурдан идсэнгүй, унтсангүй гэж хөвгүүд рүүгээ халбага шидэж, гэр бүлийнхээ гишүүдийг үг хэлээр доромжилсон байна. Уг хэрэг хоёрдугаар сард болсон ба нөхөртэйгөө маргалдаж, улмаар “Үх үх” хэмээн орилж хашгичин хоолойг нь боомилж, зөөврийн компьютер шидсэнээс нөхрийнх нь хүзүү, хоолой язарч, хөлийнх нь эрхий хуруу гэмтжээ.

Нөхөр нь болсон явдлыг зураг, бичлэгээр баримтжуулж олон нийтэд ил болгосон байна. Тэд 2010 онд гэрлэсэн ба 2018 оны дөрөвдүгээр сард салах өргөдлөө өгсөн байна. Гэхдээ тэдний салалт одоо ч шийдэгдээгүй Сөүлийн гэр бүлийн шүүхэд хүлээгдэж байгаа юм.

ШУУД ҮЗЭХ

 

 

Холбоотой мэдээ