ӨНӨӨДРИЙН НИСЛЭГТ Л.ГҮНДАЛАЙГИЙН ГЭР БҮЛ АРЫН ХААЛГААР БАГТЖЭЭ

2020-04-30 107

Өнөөдөр “МИАТ” ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит онгоцоор (долоон улсаас) нийт 273 хүн эх орондоо ирнэ. Тэгвэл өнөөдрийн транзит нислэгт Тайланд улсын нийслэл Бангкок дахь Сувавабхум олон улсын нисэх буудлаас Сөүл хот руу 14 иргэн ниссэн байгаа юм. Үүнд, 60, 62 настай ахмад настан-2, нялх хүүхэдтэй эх-2, бусад нь залуус багтжээ. Сонирхуулахад Тайланд улсаас эх орондоо ирж байгаа иргэдийн дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн гэргий 2 өсвөр насны охидтойгоо ирж байгаа сурагтай.

Тэгвэл Л.Гүндалайн гэр бүл аль шалтгаанд тэнцэж, явж буй нь иргэдийг анхаарлыг ихээхэн татах болсон юм. Гэвч уг нислэгт дараах хүндэтгэх шалтгаантай хамрагдах ёстой билээ.

Тодруулбал, 

Бага насны хүүхэдтэй

Эрүүл мэндийн шалтгаантай

Өндөр настан

Жирэмсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд татан авахаар болсон билээ.

Түүнчлэн транзит нислэгээс гадна Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 5 дугаар 1-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авахаар болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд ялгавартайгаар бүртгэж байна, зайлшгүй зорчих ёстой иргэд зорчиж чадахгүй үлдлээ, мөн тасалбарын үнэ хэт өндөр байна гэсэн гомдол тасрахгүй байгаа юм.Мөн эрх мэдэлтэй танил талтай хүмүүсийн гэр бүл явж байгаа нь бусад иргэдэд ямар боломж үлдээж чадахгүй байна.

 

Холбоотой мэдээ