Сошиал лайваар од болоод байгаа Б.Цэгмэд тэргүүтэй галзуучуудаас болгоомжилъё

2020-04-30 129

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн ажилчдыг турхирч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарыг ард түмний амьдралаар тоглож байна хэмээн гал цогтойгоор тэмцэж яваа иргэн бол Б.Цэгмэд. Тэрбээр “Машинтай жагсаал холбоо”-ны зохицуулагч, АН-ын дэргэд АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний статустай.

Энд тэнд ямар л сэдэв байна, тэнд очиж шударга тэмцэгчийн дүрд тоглож яваа залуу. Одоогоос хэдхэн хоногийн өмнө гэхэд л Өмнөговь аймгийн Даланзадгад хотод очиж, захиргааны байранд шаардлага хүргүүлсэн. Улмаар нутгийн захиргааны байгууллагад үймээн үүсгэж, төрийн албаны ажилд саад учруулсан үйлдэл гаргасан билээ. Цагдаагийн байгууллагынхан тайлбар авахаар авч явсны дараа Б.Цэгмэд нь эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өөрийг нь цагдаагийнхан зодсон тухай мэдээлэл цацсан юм. Харин цагдаагийн байгууллагын зүгээс түүнийг зодоогүй, харин харшилтай байсан гэж мэдэгдсэн.

Түүний эл найраглал намжиж амжаагүй байтал “Хөлсний тэмцэгч, худлаа жүжиглэгч, хэн нэгний захиалгаар нийгмийг турхирагч” гэдэг нь батлагдсан аудио бичлэг цацагдлаа.

Тухайн аудио бичлэгт тэрээр “Бидний тэмцэл амжилттай байж чаддагийн нууц нь сошиалаар давлагаалуулж чаддагт оршдог. Цахим орчинд давлагаалуулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх айдаг. Миний постыг 1000 хүн шэйрлэхэд л тэр айдаг. Эмзэг сэдвүүдээр ярьж цохилт өгөх ёстой. У.Хүрэлсүх сайд сайхан зүйл ярьж бид нарыг огшоох юм. Бодит амьдрал ийм байна гэж хэлэхэд л цохилт болно. Иймэрхүү цохилт хийхэд эд нар алингаа алдана. Тэгээд асуудлыг хурдан шийднэ. Ерөнхий сайд үүрэг өгнө. Аливаа асуудлын эмзэг цэг нь У.Хүрэлсүх, Сумъяабазар хоёр. Толгой өвтгөхгүй амар. Маргааш У.Хүрэлсүх бараг гар өргөнө дөө. Тиймээс маргааш дараалсан цохилтууд хийнэ” гэх мэтчилэн ярьжээ.

Түүний ярьж байгаагаар бол сошиал лайваар Засгийн газар, түүний тэргүүнийг амархан гэгч нь айлгаж, хүссэн шийдвэрээ гаргуулж болох нь. Басхүү нийгмийн сайн сайхны төлөө бус хэн нэгний захиалгаар олон нийтийг турхирдаг болох нь тодоос тод харагдаж байна. Лайваар бол чухам шударга тэмцэгч, лайвны ард бол ямар сэдвээр ярьж, хэн гэгч даргыг хэрхэн шантаажилж, ямар шийдвэр гаргуулж болохыг яригч зальжин нэгэн ажээ.

Нөгөө талаар хэн нэгнийг харлуулах, эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд шударга тэмцэгчийн дүртэй Б.Цэгмэд мэтийн галзуучуудыг хөлсөлдөг улстөрийн захиалагчид бий гэдгийг давхар илчлэв.

Иймд сошиал лайваар Засгийн газрыг “айлгачихдаг” Б.Цэгмэд тэргүүтэй галзуучуудаас болгоомжлоход илүүдэхгүй биз ээ.

 

ХӨЛСНИЙ ЖАГСАГЧ Б.ЦЭГМИДИЙН ҮНЭН ТӨРХ. УУРХАЙЧДЫН ТЭМЦЭЛ ХИЙСЭН ТҮҮНИЙ ГОЛ ЗОРИЛГО НЬ ЕРДӨӨ Л У.ХҮРЭЛСҮХ, Д.СУМЪЯАБАЗАР НАРЫГ СОНГУУЛИАС УРЬТАЖ НАМНАХ БАЙЖЭЭ.

Posted by Өнцөг.мн on Thursday, April 30, 2020

Холбоотой мэдээ