Нью-Йоркт ачааны машинаас 100 орчим цогцос олджээ

2020-04-30 126

АНУ-д Коронавирусийн цар тахалд хамгийн их нэрвэгдсэн муж нь Нью-Йорк хот болоод байгаа юм. Тэгвэл өчигдөр буюу 4-р сарын 29-нд  Нью-Йоркийн Брүүклин дэх нэгэн оршуулгын газрын зогсоолд зогссон хоёр ачааны машинаас  100 орчим цогцос олдсон байна. Ачааны машинууд хөргүүргүй байсан ба тус бүрт нь 50 орчим цогцос ачсан байжээ. Тус оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүмүүс ачааны машинуудаас эвгүй үнэр гарч байгааг анзааран цагдаад мэдэгдсэнээр цогцосуудыг илрүүлсэн байна.

Одоогоор эдгээр машинуудын эзэмшигч болон цогцоснууд энд хэр удаан хадгалагдсан зэргийг тодруулах ажил явагдаж байгаа аж. Цагдаагийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ.  Хотын оршуулгын газрууд ачааллаа дийлэхгүй болж, нас барагсдыг оршуулахад хэдэн долоо хоног дугаарлан хүлээх хэрэгтэй болж байгаа ажээ.

Холбоотой мэдээ