Угаартаж нас барсан хоёр хүүхэд, дөрвөн иргэнийг хүндэтгэж зул өргөх арга хэмжээ Сүхбаатарын талбайд болно

2019-10-10 110

Сайжруулсан түлшинд угаартан нас барсан хоёр хүүхэд, дөрвөн иргэнийг хүндэтгэж зул өргөх арга хэмжээг 2019 оны аравдугаар сарын 11-ны өдөр 19 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Учир нь өнөө цагт үнэний дуу хоолой бүү мөхөөсэй, хариуцлагагүй, хяналтгүй үйл ажиллагааны золиос нь бяцхан хүүхдүүд, энгийн иргэд байх ёсгүй хэмээн дүгнэж сэтгүүлчид энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.

Сэтгүүлчдийн зохион байгуулж буй сайжруулсан түлшинд угаартан амиа алдсан хоёр, дөрвөн настай хүүхдүүд болон таван иргэнийг хүндэтгэн зул өргөх арга хэмжээ нь ямарваа нэг улс төрийн үйл ажиллагаа бус цэвэр сэтгүүлчийн ёс зүй, үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалтын хүрээнд зохион байгуулагдаж буй бие даасан, хараат бус үйл ажиллагаа гэлээ.

Иймээс энгийн иргэд сайжруулсан түлшний золиос болж амиа алдсан бяцхан хүүхдүүд болон иргэдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Арга хэмжээтэй холбоотой хэвлэлийн бага хурал маргааш буюу 2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 11 цагаас “Зууны мэдээ” мэдээллийн төвд болох юм байна.

Холбоотой мэдээ