БНХАУ-ЫН БАГА АНГИЙН СУРАГЧИД ОРОН ЗАЙ ТУСГААРЛАГЧ МАЛГАЙТАЙГААР ХИЧЭЭЛДЭЭ ЭРГЭН ОРЛОО

2020-04-30 111

Хятадын Hangzhou хотын бага сургуулийн сурагчид өвөрмөц дүрэмт хувцас болох далавчтай картон цаасан малгайтайгаар сургуульдаа явж эхэлсэн байна.

Коронавирусийн цар тахлын дэгдэлт, халдварын шинэ тохиодол буурч буйтай холбогдуулан Hangzhou-ын бага сургуулийн урт хугацааны өвлийн амралт ийн дуусгавар болж нэгээс гуравдугаар ангийн сурагчид хичээлдээ явж эхэлжээ.

Тус хотын Yangzheng бага сургуулийн сурагчид амралтын даалгавар болох цаасаар “нэг метрийн малгай”-г урлах даалгавраа биелүүлж, хичээлдээ үүнийгээ өмсөж буй нь бие биетэйгээ нэг метрээс дотогш харилцаж болохгүйг сануулдаг байна.

Хятадын сошиал медиа платформ болох Weibo-д нийтлэгдсэн зургуудийг хүргэж байна.

Мөн сургуулийн зүгээс өдөр бүр сурагчдад амны хаалт өгч, халууныг нь шалгаж буй аж. Тус малгайн загварыг X зууны Сон гүрний үеийн хаад, ноёдын өмсгөлөөс санаа авчээ. Хоёр талдаа метр гаруй далавчтай энэ малгай нь шивнэлдэхээс сэргийлдэг байсан гэдэг.

Эх сурвалж: rt.com

Холбоотой мэдээ