СОЁМБОТОЙ УУЛАНД ДАХИН ГАЛ ГАРЧ 1 ГА ГАЗАР ШАТЖЭЭ

2020-04-29 100

Соёмботой ууланд өнөөдөр гал гарсан тухай дуудлага онцгой байдлын албанд 15:59 цагт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн гал унтраах, аврах 14 дүгээр ангийн есөн албан хаагч ажиллан, галыг бүрэн унтраасан тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Галын улмаас нэг га газарт шар өвс шатсан байна.



Соёмботой ууланд дөрөвдүгээр сарын 24-нд гал гарсныг онцгой байдлын алба хаагчид болон иргэд хамтран нэг цаг орчмын хугацаанд ажиллаж, бүрэн унтрааж байв.

Хуурайшилтын энэ хугацаанд иргэд ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг онцгой байдлын албанаас зөвлөлөө.

Мөн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулав.

Холбоотой мэдээ