Н.НОМТОЙБАЯР, Ц.ГАРАМЖАВ НАР ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭЖ У.ХҮРЭЛСҮХИЙГ “ШАНТААЖИЛЖ” БАЙНА

2020-04-29 262

Барилгын салбар хөгжихөд саад болсон хүчин зүйлс юу вэ гэдгээ Засгийн газар 10 жилийн өмнө тодорхойлсон. Нийтийн орон сууцны үнэ өсөхөд нөлөөлдөг хүчин зүйлс импортын цемент, арматур гэж үзсэн. Цементийн үнийг буулгах, хятадын хараат байдлаас гарахын тулд Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монцемент” компанид 65 сая ам.доллар, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаярын “МАК цемент” компанид 55,6 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас олгосон. Хөгжлийн банкнаас олгосон зээл цементийн үйлдвэр барих хэмжээнд хүрээгүй ч хууль эрхзүй гээд бүхий л бололцоогоор дэмжсэн.
Монгол Улсын барилгын салбар жилдээ цементийн 1,8 сая тонн хэрэгцээтэй. “Монцемент” компани л гэхэд жилдээ хоёр сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьсан нь дотоодын хэрэгцээтэй дангаараа хангах бололцоотой юм билээ. “МАК цемент”, “Хөтөл цемент” хоёрын хүчин чадлыг нэмэхэд 6,5 сая тонн жилдээ өлхөөн гаргах бололцоо бүрдсэн. Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрүүдээ хамгаалах, дэмжих үүднээс БНХАУ-аас орж ирдэг цементэд өндөр татвар тавьсан байдаг.
Ямартай ч орон сууцны үнэ буурах, барилгын салбарыг хөгжихөд төр засгийн зүгээс хангалалттай дэмжлэг үзүүлж нийтдээ гадны дотны хөрөнгө оруулалттай 10 гаруй цементийн үйлдвэр байгуулахад эрхзүйн болон эдийн засгийн туслалцаа үзүүлжээ. “Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг цементийн үйлдвэр нэмэгдэх хэрээр бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэв. Барилгын компаниуд, зуурмагийн узелиуд цементгүй гэсэн шалтгаанаар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон байх юм. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан нар мэдэж байна уу.
Дотоодын цементийн үйлдвэрүүдэд яагаад хомсдол үүсгэв, хомсдол үүсэх нөхцөл үүссэн үү. Эдгээр үйлдвэрүүдэд шохойн чулуун орд, гөлтгөнө зэргийг улс ямар нэг хүндрэлгүйгээр олгосон байдаг юм. Гэтэл эдийн засаг хүндрэх, цар тахал нүүрлэсэн үед Үндэсний гэх тодотголтой үйлдвэрүүд бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэв. “Монцемент”, “МАК цемент”, “Хөтөл цемент” үйлдвэрүүдийн аль нэг ажиллахад цементийн хомсдол үүсэхгүй байв. Үүнд ямар учир шалтгаан байна вэ.
Хардах үндэс байна. Н.Номтойбаярын хувьд бие даан хувиараа нэр дэвших, Ц.Гарамжавын хувьд тойрог олдохгүй байна. “Хөтөл цемент”-ийн захирал А.Шоовдор гэдэг нөхөр шоронд сууж гарч ирээд Гавьяат авсан. Үйлдвэр нь өрөндөө баригдаад өөрийнxөө чихийг ав гээд сууж байгаа нөхөр бий. Намдаа гомдсон, хэвлэлээр нүдүүлсэн, өр шир нэхэгдсэн, тойрог олдохоо байсан эдгээр нөхөд нефтийнхэн шиг үгсэн хуйвалдаж Засгийн газрыг, цаашлаад барилгын салбарыг монопольдох гэж байна уу гэсэн хардлага байна.
Цемент хомсдох хүчин зүйл байхгүй байхад 10 гаруй үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхгүй байгаа нь үнээ нэмэх оролдлого байж болно шүү дээ. Засгийн газар цементийн үйлдвэрүүдээс хэдэн их наядаар авлагатай байгаа байх. Эрх баригчид авлагаараа өрх бүрийг орон сууцанд оруулна гэж сэрүүн зүүдлэж байхад эзэд нь улс төрийн шантааж (монополь) хийгээд эхэллээ дээ.

Эх сурвалж:b.jargalsaikhand

  • Нэр дэвших эрхээ авцан хүнийг хорьж болохгүй бздээ Сонгуульд дэвшүүлэхгүй гээд янзн бүрийн юм хийж байх шивдэээ. Манай хууль цагдаагын байгууллага арайчдээ сонгууль болох гэхээр л хорьж цагдаад янзн бүр болох юмаа. Хууль дүрэм аль хүчтэйд нь үйлчидэг болчихсон. Энэ нийгэм бүр жигшмээр бн шүү. Ингэх тусам нь Номтойбаярыг дэмжих болно.

Холбоотой мэдээ