ЭРЭЭНИЙ ХИЛЭЭР ХҮНД ӨВЧТӨНИЙГ НЭВТРҮҮЛЭВ

2020-04-29 138

Хятадад эмчлүүлж байсан Монгол улсын иргэний онцгой хүсэлтийн дагуу БНХАУ-ын Эрээн хот дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт энэ сарын 27-ны өдөр ногоон гарц ажиллуулж Монгол улсын нэг хүнд өвчтөнийг түргэн нэвтрүүлсэн байна.

Өвчтөний биеийн байдал хүнд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Хятад Монголын хилийн алба хамтран ажиллаж тус иргэнийг хилээр шуурхай нэвтрүүлж, тусгай зориулалтын эмнэлгийн машинд суулгаж өгсөн байна. Ингэхдээ боомтод мөрдөж байгаа коронавирусийн халдварын үеийн шинэ журмын дагуу Хятад улс холбогдох бүх шинжилгээ оношлогоог онцгой нөхцөлд түргэвчилсэн байдлаар хийсэн нь өвчтөнийг чирэгдүүлэхээс зайлсхийсэн хүмүүнлэгийн дэмжлэг байлаа.

ЭХ СУРВАЛЖ: www.facebook.com

 

Холбоотой мэдээ