Б.УНДАРМААГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГҮҮДИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ

2020-04-29 124

2020 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 100.3 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Харин уг гэмт хэргийг мөрдөн байцаалтын шатанд 5.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 523.4 сая төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан хэмээн тус байгууллагаас гаргасан тайланд дурджээ.

Тайланд дурдсанаар, Капитал банкны хэрэгт холбогдуулан Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдэл болох 244.0 тэрбум төгрөгийг эхний ээлжид нөхөн төлүүлэх чиглэлээр банкны эрх баригч болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.

Уг банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн хэмээн уг тайланд дурджээ.

Капитал банк нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа болон түүний нөхөр А.Ариунболд нарын эзэмшилд байдаг билээ.

Холбоотой мэдээ