ХААЛТТАЙ ХОРИХ АНГИАС ОРГОСОН ХОРИГДЛЫГ УЛААНБААТАР ХОТООР ЭРЭН ХАЙЖ БАЙНА

2020-04-28 97

ШШГЕГ-ын хaрьяa цaгдaн хopиx 401-р aнгид хoригдoж байcaн ялтан Б гэгч нь эмнэлгийн тусламж авах үеэрээ өчигдөр /2020.04.27/ оргосон байна. Тодруулбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тэрбээр бөөрний аппаратад ордог байсан гэх бөгөөд нэгэн хувийн эмнэлэгт эмчилгээнд орох үеэрээ оргосон аж. Оргодлыг диализын аппаратаар үйлчилдэг хувийн эмнэлгүүд болон бусад сувгаар эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Холбоотой мэдээ