КОРОНАВИУРСИЙН ХАЛДВАРТАЙ БЯЦХАН ОХИН ӨВЧНӨӨ ЯЛАН ДИЙЛЖ ЧАДЛАА

2020-04-28 126

“COVID-19”-ийн халдвар дэлхий дахинд тархаж, олон сорилтуудыг бий болгож байна. Эмнэлгийн ажилтнууд цар тахалтай тэмцэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж, дэлхий даяараа энэхүү өвчний эсрэг чадах бүхнээ хийж буй.

Хар бараан мэдээллийн хажуугаар гэгээлэг түүхүүд ч бий.  Үүний нэг тод жишээ бол коронавирусийн халдвартай тэмцэж чадсан зургаан сартай Эрин Бейтс охины түүх юм.

Тэрбээр 2019 оны аравдугаар сарын 8-нд төрсөн бөгөөд хоёр сарын дараа ховор тохиолддог зүрхний өвчтэй болох нь тогтоогджээ.

Ингээд арванхоёрдугаар сарын 23-нд хагалгаанд орж, долоо хоног эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна.

Холбоотой мэдээ