УОК: Хөл хорионы хугацааг тавдугаар сарын 31 хүртэл сунгалаа

2020-04-28 107

Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах‬,  Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх‬, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар гэх мэт асуудлууд ярих юм.

Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж тавдугаарр сарын 31-нийг дуустал “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг сунгалаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, тогтоосон байсан юм. Энэ хугацаа Пүрэв гаригт дуусгавар болох байсан учраас ийнхүү өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа.

Холбоотой мэдээ