КЁКҮШЮЗАН Д.БАТБАЯР ТҮЙМЭР УНТРААЖ ШОУ ХИЙВ

2020-04-27 133

Өчигдөр /2020.04.26/Хан-Уул дүүргийн ногоон бүсэд буюу Яармагийн Арцатын ам орчимд дахин гал түймэр гарсан. Өчигдрийн түймэрт НОБГ-аас болон иргэд, байгууллагууд сайн дураараа нэгдэж түймрийн цурманд оруулж, галыг бүрэн унтраасан юм.

Улсын аварга Н.Батсуурь даргатай “Сүлд” спорт хорооныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байна. Мөн Кёкүшюзан Д.Батбаяр барилга бариулж байсан залуусаа өөрийн техник, төхөөрөмжтэй аваачин туслалцаа үзүүлсэн хэмээн сайтын лайваар тодруулга өгч суусан юм.

Тэрээр “Монголчууд нэгдэж чаддаг юм байна гэдгийг харж байна. Манай ажилчдаас гадна бөхчүүд, иргэд ирсэн байна. Хариуцлагагүй хүмүүсээс болж гал гарсан гэдэг мэдээлэл авсан. Хаврын дулааны цагт гал амархан гардаг. Тиймээс дор бүрнээ хариуцлагатай байцгаая” хэмээжээ.

У.УЯН

Холбоотой мэдээ