ХУУЧИН ХУВЦАСАА ШАТААЖ БАЙГААД ГАЛ АЛДЖЭЭ

2020-04-27 155

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын Зайсангийн-Амын баруун тал Дүнжингаравын нэгдүгээр хэсэгт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр /2020.04.26/ 10:45 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байдаг. Түймрийн голомтод гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж ажилласнаар галыг унтрааж цурамд оруулсан байна.
Харин цагдаагийн байгууллага гал тавьсан этгээдийг олжээ. Түймэр тавьсан этгээд нь тус аманд байршилтай “Баясах трейд” компанийн сахиул 54 настай Б гэгч болох нь тогтоогджээ. Тэрбээр хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. Тиймээс байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, түүнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх аж.
Мөн амралтын өдөр НОБГ-д 40 гаруй дуудлага ирсний 80 хувь нь шар өвс шатааснаас үүдэн гал гарсан гэж албаныхан мэдээллээ.

Холбоотой мэдээ