Н.Энхбаяр: 2020 онд ЖДҮ-чид, казиночид, луйварчдаас салах сонголтыг ард түмэн хийнэ

2020-04-24 113

УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох нам, эвслүүд сонгуульд өрсөлдөхөө илэрхийлж энэ сарын 26-наас өмнө Сонгуулийн ерөнхий хороонд хандана. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд сонгуульд орох хүсэлтээ илэрхийлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа.
Одоогоор найман нам, нэг эвсэл СЕХ-д хүсэлтээ өгөөд байгаа аж. “Та бидний эвсэл” өнөөдөр 10.00 цагт СЕХ-д сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийллээ.
“Та бидний эвсэл”-ийн дарга Н.Энхбаяр: Монголынхоо ард түмнийг энэ хүнд хэцүү байдлаас аврах том алхам гэж бид үзэж байгаа. МАН-ынхан зүтгэсээр байгаад хөл хориотой үед биднийг ард иргэдтэй уулзуулахгүй өөрсдөө ялна гэж бодоод байх шиг байна. Эрх баригчид хэдийгээр ингэж төлөвлөж байгаа ч Монголын ард түмэн өөр бодолтой байгаа байх. Бид ЖДҮ-чдээс, казиночдоос, 60 тэрбумтнуудаас, хүчирхийлэгчдээс, Эрдэнэтийн 49 хувийн луйварчдаас, Оюутолгойн гэрээг хийж улсаа хохироосон хүмүүсээс 2020 онд салах байх. Салах сонголтыг ард түмэн хийх байх. Хөлийг нь хорьж, идэж уух юмыг нь дуусгаж байгаад, мөнгийг нь өгөхгүй зовоож байгаад ард түмний саналыг авна гэж бодож байгаа бол худлаа.
Манай эвсэл бол “Та бидний эвсэл” гэдэг нэртэй. Бид ард иргэдтэйгээ уулзаж явахад “та нар л бидний найдвар шүү” гэж хэлсэн. Энэ бол ард түмний өөрийнх нь эвсэл. Бид мөрийн хөтөлбөрөө ч СЕХ-д хүргүүлж байгаа. Үйлдвэрчний байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саналыг мөрийн хөтөлбөртөө оруулсан. Энэ бол нийт монголчуудын мөрийн хөтөлбөр. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгнө. Алийн болгон ард түмэн ядуу, зүдүү амьдрах юм. Хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчилнө. Бид хөшөө барихгүй. Өөрсдийгөө сурталчилсан ажил хийхгүй. Цэвэр үйлдвэрийн хөрөнгө оруулалт хийнэ, ажлын байр бий болгоно. Сүүлийн үед үйлдвэр баригдсангүй. Баахан хөшөө баригдлаа. Мөн зээлийн хүүг бууруулна гэж бид зорьж байгаа.

эх сурвалж: www.itoim.mn

Холбоотой мэдээ