Цагдаагийн ахлах дэслэгч 3 хүүхэдийн амь насыг аварчээ

2020-04-24 158

Архангай аймгийн Цахир сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У. Баяртогтох нь 2017 оны 4-р сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 3 хүүхэд осгосон байдалтай байхад нь амь насыг нь аварлаа.
Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У .Баяртогтохыг очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр гурван хүүхэд хэвтэж байсныг ус гатлан очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байсан ба 4 настай, 5 настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г .Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагч нар шаардлагатай эрчимт эмчилгээг хийж 5 настай хүү Д. Ганхуяг, 4 настай хүү Т. Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 4-5 цагийн дараа ухаан орж, 7 настай хүү С. Цэрэнрандалд анхны тусламж үзүүлжээ.
Одоогоор дээрх 3 хүүхдийн биеийн байдал сайжирсан байна.

Холбоотой мэдээ