МӨНГӨН ДЭЭРЭЭС 397 ТӨРЛИЙН НЯН ИЛЭРЧЭЭ

2020-04-24 144

БНХАУ-ын Төвбанк энэ оны 2 дугаар сарын 15-наас мөнгөн тэмдэгт гүйлгээнд оруулахдаа ариутгаж байгаа юм. Тус улсын бүх банк доллар, фунт, евро, юань гээд бүх төрлийн мөнгөн дэвсгэрт, зоосон мөнгийг ч халдваргүйжүүлсний  гүйлгээнд гаргаж байна.

АНУ-ын Нью-Йорк хотод 2017 онд хийсэн судалгаагаар газрын гадарга дээр амьдардаг 397 төрлийн нян ам.доллар дээрээс олджээ. Ханиад томуутай хүн мөнгөн дэвсгэрт рүү найтаах эсвэл бохир гараар түүнийг барихад вирүс тэнд наалдана. Ингээд 12 хоног хүртэл амьд байдаг нь тогтоогджээ.

Мөнгөн дэвсгэрт дээрх вирүс, нянг үхтэл ашиглахгүй байж, гар хүрэхгүйгээр хүлээх, эсвэл ариутгагч бодисоор халдваргүйжүүлэх гэсэн хоёр л арга зам бий аж.

Холбоотой мэдээ