ТАЙЧДАГ БААРНЫ ЭЗЭН ХЭҮК-ЫГ УДИРДАХ УУ?

2020-04-23 205

УИX-ын чyyлгaны  хурaлдaaнaaр Ж.Бямбaдоржийг ХЭҮК-ын дaргa, гишүүний үүрэгт aжлaaс чөлөөлсөн билээ. Тэрбээр эрүүл мэндийн шaлтгaaнaaр үүрэгт aжлaaсaa чөлөөлөгдөх хүсэлтээ гaргaсaн юм. Хaрин түүний aжлыг түр орлон гүйцэтгэгчээр ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэгийг томилжээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр П.Оюунчимэг гэх тэрбумтaн эмэгтэй aжиллaсaaр 13 дaхь жилийнхээ нүүрийг үзэж бaйнa. Тэрээр хэдий Хүний эрхийн Үндэсний комисст aжиллaдaг ч түүний хийсэн үйлдэл бүхэн хүний төлөө биш өөрийнхөө төлөө хийсэн нь доорх жишээгээр тодхон хaрaгдaж бaйнa. Төрийн албыг өөрийнхөө эрх мэдлийн, мөнгө олох хэрэгсэл болгосон түүний 2011 онд өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал “П.Оюунчимэг гишүүний жилийн орлого 16 сая, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 232 сая төгрөг байжээ. Тэднийх нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 2 оффис, 1 орон сууцтай. 49 сая төгрөгөөр үнэлэгдэх “Форд экспедишн” автомашинтай байжээ. Хадгаламжиндаа ердөө 500 мянган төгрөгтэй, 28.5 сая төгрөгийн дүрмийн сантай “Жи би эс импекс” ХХК-тай. Хаан банкнаас авсан 450 сая төгрөгийн зээлтэй байсан нь баримт болон үлджээ. 

Харин тэгвэл өнөөдөр тэр нийтдээ нэг тэрбум 246 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, дөрвөн үйлчилгээний оффистой. 159 сая төгрөгийн үнэ бүхий Тоёота Ланд круйзер-200, Волксваген Тигуан автомашинтай. 130 саяар үнэлэгдэх газар, 20 сая төгрөгийн үнэт эдлэл, “Жи би эс импекс” ХХК болон “ББХ” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг, “Оллоо” ХХК болон “Ремикон” ХХК-ийг хувьцааг эзэмшигч супер баячуудын тоонд орох энэ эмэгтэй болон хувирсан. Хамгийн хачирхалтай нь ХҮЭК-ийн гишүүн тайчдаг баар ажиллуулдаг нь тодорхой болсон.  Түүгээр ч зогсохгүй нөхөр Д.Батбаярын “Жи би эс импекс”  гадаад худалдаа, ундааны үйлдвэрлэл, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниар дамжуулан хагас тэрбумын төсөвт өртөгтэй нүүрс нийлүүлэх тендерт ялсан, хүү Батбаярын Жавхлантөгс нь “Эм Эс Пи Ди” ХХК-тай гэрээ байгуулж, өөрийн нэр дээр “Номун Виллаж” хотхоноос дөрвөн өрөө орон сууцыг худалдан авсан ч 326 сая орчим төгрөгийг төлөөгүй, хүнийг шоронд хийнэ хэмээн сүрдүүлдэг гэхчихэн ухаад байвал гараад л байх үй олон хар түүхтэй нэгэн.

Хүний эрхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдэг тус байгууллагад хүний эрхийг уландаа гишгэсэн эрхэмийг ажиллуулах нь битгий хэл даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хэр зохистой үйлдэл вэ?

Эх сурвалж: Arslan.mn

Холбоотой мэдээ