Телевизүүд хүүхдүүдэд ингэж боловсрол олгохгүй ээ

2020-04-23 536

Өчигдөр /2020.04.23/ Боловсрол телевиз, Dream box телевизээр “Нандин нас” ОАУСК-ы наймдугаар анги үзэгчдэд хүрсэн. Тус телевизийн олон ангит уран бүтээлийг ТХ_Продакшн бүтээсэн юм. Хүүхдийн кино хэмээгдээд буй тухайн кино нь өсвөр насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэмээгдэж сошиал ертөнцөөр олон эцэг эхчүүдээс шүүмжлэл хүртэв.

 

https://www.facebook.com/MandakhjargalTumur/posts/10160443031247524

 

Тодруулбал, өчигдрийн анги дээр тухайн кинонд оролцон тоглосон хүүхдүүдийг нэг дор нь хөнжилд суулган, “хөзөр дамжуулах” тоглоом нэрийдлээр үнсэлцүүлж буй хэсэг гарав. Хэдийгээр кино ч гэсэн, тэр дунд хөзрөө хэргээр унагаан охидыг үнсэж буй тавилттай хэсэг ч гарав. Үүнийг үзэж буй өсвөр насны хүүхдүүд тухайн уран бүтээлээс юуг ойлгож суралцах вэ?

https://www.facebook.com/baku.baku.5011/videos/539614090034419/?t=0

 

Сүүлийн үед өсвөр насны охид хүсээгүй жирэмслэлтэд өртөж, бэлгийн хүчирхийллийн золиос болсоор буй. Насанд хүрээгүй 14 мянган өсвөр насны ээж байна хэмээх судалгаа ч бий. Ялангуяа хичээл сургуулийг амрааж, улс оронд хөл хорио тавигдсан энэ үед хүүхдүүд телевиз, сошиалаар дамжуулан суралцаж, соён гэгээрч буй. Гэтэл соён гэгээрүүлэх зорилго бүхий танин мэдэхүйн цор ганц телевиз гэгддэг “Боловсрол” телевиз нь садар самуун контентыг нэвтрүүлж буй нь харамсалтай. Тус телевиз цаашид эфирээр гаргах контентондоо шүүлтүүр хийх хэрэгтэйг энэ уран бүтээл санууллаа.

Эх сурвалж: Eguur.mn

Холбоотой мэдээ